24 настай Монголын хөлбөмбөгчнийг Японы хэвлэлд онцлов

24 настай Монголын хөлбөмбөгчнийг Японы хэвлэлд онцлов

Монголын хөлбөмбөгчний талаар Японы хэвлэлийн хуудаснаа сонирхолтой нийтлэл гарчээ.

Нийтлэлд “24-н настай хөлбөмбөгийн тамирчин  залуу Алтанхуягийн Мөрөн Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Тэрээр арваннэгдүгээр сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC–д  шалгуулахаар явах гэж байна.

А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог.

Одоогоор АНУ-д суралцдаг. Тэрээр үргэлж мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох  боломжийг эрэл хийдэг байсан.

Тайландын Rangsit FC -н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ “Би А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Түүний техник сайн бөгөөд бөмбөг эзэмших чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно”  хэмээжээ.

Японы бизнесмэн, хүүхдийн хөлбөмбөгийн “FC Sumida Ulaanbaatar” клубын ерөнхийлөгч Такаши  Моримото нь А.Мөрөнд Тайланд  явах боломжийг нээж өгсөн хүн юм.

Такаши Моримото нь жилийн турш Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхийн хөлбөмбөгийн клубууд руу явуулсан байна. Үүний үр дүнд Rangsit FC-ээс хариу ирж А.Мөрөн Тайланд явахаар болсон байна.

Такаши Моримото “Тэр сайн авъяаслаг тоглогч тиймээс мэргэжлийн тоглогч болж чадна. Би түүнийг мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Моримото Такаши, Японы бизнесмэнүүдээс Мөрөнгийн АНУ-гаас Тайланд явах онгоцны зардалыг нь гаргуулж  өгөөгүй байсан бол  өөрөө зардлаа гаргах байсан.

Тиймээс Монголын компаниуд А.Мөрөнг ивээн тэтгэж мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч болоход нь туслаасай хэмээн хүсч байна.

Ямартаа ч Мөрөн энэ сарын 10-нд  Тайланд улс руу явах бөгөөд 11-нээс гурван долоо хоногийн шалгаруулалт нь эхэлнэ.

Монголын ард түмэн А.Мөрөнгийн амжилтыг дэмжихийг хүсье” хэмээн бичжээ.

Б.Ирээдүй /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих