Хүнсний сода ямар ашиг тустай вэ?
Хүнсний coда нь хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой
Ханиад хүрсэн үед: Соодтой усаар уталт хийгээрэй. Жижиг саванд аяга ус, цайны нэг халбага сода хийгээд буцалгаж ууранд нь 10-15 минутын турш утна. Энэ бол цэр ховхлох маш үр дүнтэй арга юм. Цэр ихтэй үед хагас аяга бүлээн усанд цайны хагас халбага сода, чимх давс нэмээд өдөрт хоёр удаа уу.
Хоолой өвдсөн үед: Цайны хагас халбага содыг аяга буцалсан усанд хийн хутгаж хөргөөд, 4 цаг тутамд хоолойгоо зайл. Энэ уусмал өвчин үүсгэгч хүчлийг саармагжуулдаг төдийгүй амны хөндийн үрэвслийг ч дардаг байна.
Циститийн үед: Энэ өвчнийг үүсгэгч бактери нь хүний давсганд бага зэргийн хүчиллэг орчинд амьдардаг. Тиймээс хоол идсэнийхээ дараа содатай ус уувал өвчин намдаана.
Наранд түлэгдэх үед: Хүнсний содатай бүлээн усанд ор. Ингэвэл үрэвссэн арьс хорсохоо болино.
Шүд хорхойтвол: Амны хөндийд олон тооны бактери үржиж, хүчил хуримтлагдснаас болж шүдний паалан гэмтэж хорхойтдог. Хүнсний соданы уусмалаар амаа тогтмол зайлснаар энэ хүчлийг саармагжуулж болно. Эсвэл сойзоо усанд дүрж шүдээ цэвэрлээрэй. Сода бол шүдний пааланг гэмтээлгүйгээр өнгөлдөг хамгийн сайн хэрэгсэл юм.
Амны эвгүй үнэрт: Ус төрөгчийн давхар исэл, сода хоёрыг холивол эвгүй үнэр гаргадаг бактерийг устгах үр дүнтэй бэлдмэл болно. Хоолны нэг халбага содыг 2-3%-ийн давхар исэл дээр нэмж, амаа зайлаарай.
Хөлний эвгүй үнэрт: Хөлөө дүрэх усандаа сода хийвэл шивэр үүсгэгч бактерийн ялгаруулж буй хүчлийг дорхноо саармагжуулна.
Сода нь мөн суганы эвгүй үнэрийг арилгах шидтэй.
URL: