Төрсөн охиноо өөрөө харж байгаад бусдаар хүчиндүүлж, зодуулахыг хүссэн гаж донтой аавыг баривчиллаа

kkkkkkkkkkkkkkk

АНУ-ын нууц ажилгааныхан төрсөн охиноо өөрөө харж байгаад бусдаар хүчиндүүлж, зодуулахыг хүссэн гаж донтой аавыг баривчилсан тухайгаа олонд зарласан нь сэтгэл сэрдхийлгэм зүйл болж, олны ярианы сэдэв болоод байгаа гэнэ. Цагдаагийнхан хуурамч ажиллагаа явуулан, донтой аавыг хуурч чадсанаар “Missouri” хотын иргэн 32 настай Энтони Бринкмэн гэгч эрийг 11 настай охины хамтаар нэгэн ресторанд ирүүлжээ.

Энтони онлайнаар охиноо хүчиндэж, зодох хэн нэгнийг хайж байсан бөгөөд нууц ажилтнууд түүнтэй холбоо тогтоосоныг огт мэдээгүй байсан аж. Ингээд тэд болзсон газраа уулзахад Энтони 80 гаруй км-ын холоос охиноо суулгаад давхин ирсэн байна. Энтонигийн бодлоор хэрэв тэр зарын дагуу уулзсан хүнтэйгээ тохиролцож чадвал түүнийг гэртээ аваачихаар ирсэн нь тэр аж. Мөрдөгч Майке Слайтер хэлэхдээ “Хэрэв бид үүнийг хийгээгүй бол бяцхан охинд ямар аймшигтай зүйл тохиолдох нь тодорхой байсан” хэмээн ярьсан байна. Харин гаж донтой эцэг өөрийнхөө хийх гэж байсан тэнэг үйлдэлд уулчлалт гуйсанч шоронд орох нь тодорхой болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих