Цаатан хүүхдүүд Тува улсын их, дээд сургуульд суралцаж эхэллээ
Хөвсгөл аймаг нь ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг 2004 онд байгуулснаас хойш олон арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ялангуяа Хөвсгөл аймгийн Цагааннуур сум болон ОХУ-ны улсын Тува улсад амьдарч байгаа төрөл садны холбоотой тува иргэдийг уулзуулах, харилцаа холбоо тогтоох, тува ястны хэл, соёлыг хадгалахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2013 оны хичээлийн жилээс эхлэн Цагааннуур сумаас 3 оюутныг Тува улсын их дээд сургуульд тус улсын зардлаар суралцуулж эхлээд байна. Эдгээр оюутнууд нь соёл судлал, хэл шинжлэл, урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.
Мөн Цагааннуур сумын цаан толгойн сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор 2009 онд 16 үржлийн цаа бугыг Тува улсаас авах ажлыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн ажил болсон бөгөөд ирэх 2014 онд энэ ажлыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.
Б.Ундрах
URL: