Хөгжлийн бодлогоо хүн амын өсөлттэй уялдуудахыг анхаарууллаа
Монгол Улсын хүн ам 2040 он гэхэд дөрвөн саяд хүрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хүн амын дундаж наслалт 1990-2012 онуудад 14 насаар нэмэгдсэн таатай мэдээг ч бас дуулгав. Үүнийг насны бүлгээр нь авч үзвэл 26.7 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байхад, 54.3 хувийг 15-44 насныхан харин 14.9 хувийг 45-59 насныхан аж.
Өнгөрсөн онд 5700 орчим хос гэрлэлтээ батлуулсан бол 33 мянга гаруй хүүхэд шинээр мэндэлжээ. Монголын нийт хүн амын 21 хувийг 15-24 насны хөдөлмөрийн чадвартай залуус эзэлдэг байна. Тиймээс Монгол Улсын хөгжлийн бодлогоо хүн амынхаа өсөлттэй уялдуулах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Хүн амын өсөлтөөс хамааран ямар салбарт юу хийх вэ гэдгийг бодолцон улсын бодлогоо тодорхойлдог байх нь зүйтэй гэжээ. 27 жилийн дараа хүн амын тоо дөрвөн саяд хүрч болох ч төр барьж буй эрхмүүд бодлогоо зөв тодорхойлохгүй бол аж үйлдвэр хийгээд дотоодын үйлдвэрлэл өнөөдрийн энэ хэмжээнд байж байхыг үгүйсгэх аргагүй хэмээн гаднынхан болоод монгол мэргэжилтнүүд анхааруулж байна.
URL: