Цагаан зээр зөвшөөрөлгүй агнавал торгоно

Цагаан зээр хамгийн их байдаг Сүхбаатар аймагт уг амьтныг хамгаалах нэгэн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал тус аймгийн ИТХ-аас зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнавал 1,4 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэд нэг цагаан зээр агнах зөвшөөрөл авахдаа 100 мянган төгрөг тушаах ёстой болсон байна.
Аймгийн ИТХ-аас энэ намар 400 цагаан зээр агнах зөвшөөрлөл өгсөн байна. Зөвшөөрлийг байгаль орчны байцаагчид тав хоногийн хугацаатай олгох аж.

URL:

Сэтгэгдэл бичих