Жиргэхээс өөр ажилгүй М.Зоригт
Үйлдэл бүрээ цахим ертөнцөөр тайлагнаж суудаг М.Зоригт гишүүн байнгын хорооны хуралдаанд үзэгдээд өнгөрдөг болов.
Хуралдаан бүрт үзэгдээд өнгөрдөг “зантай” нэгэн.
Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр зөвхөн С.Дэмбэрэл гишүүнээс юм асуухаар л танхимд орж ирэв.
Хариулт авсан даруйдаа хуулийн төсөл хэлэлцсэн юмгүй туслахаа дагуулаад гарч одсон. Уг нь эрхэм гишүүн нөхдийнхөө хамт хуулийн төсөлд санаа бодлоо уралдуулж завгүй суух үүрэгтэй юмсан.
Гэвч түүнд жиргэж суух нь чухал ажил болжээ.
Ц.Батболд /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: