Худал мэдээлэл, дуудлага өгвөл хариуцлага хүлээлгэнэ
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тусгай дугаарын утсанд нийт 10205 мэдээлэл ирж, бүртгэгджээ.
Тухайлбал, 101,105 дугаарт 685, 102 дугаарт 4902, 103 дугаарт 1642 хандалт ирсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1642, зам тээврийн 262, гал түймэр гамшгаас хамгаалахын 18, түргэн тусламжийн 726 дуудлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад, 9519… дугаартай хэрэглэгч О нь тусгай дугаарын утас болох 102 дугаарт нийт 418 удаа холбогдож худал мэдээлэл, дуудлага өгч тоглосон аж.
Тиймээс гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд тусгай дугаарын утсаар тоглох нь их бөгөөд эцэг, эхчүүд энэ талаар хүүхдүүддээ зөвлөж хэлж байхыг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна.
URL: