Ч.Баттуулыг өнөөдөр шүүнэ
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг буудан амийг нь хохироосон 24 настай Ч.Баттуулд холбогдох хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэнэ.
Түүний хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа товлогдож, мөрдөн байцаалтад буцсан юм.
Учир нь Ч.Баттуул хэн нэгний ятгалгаар үйлдсэн байж болзошгүй, хэн нэгний өмнөөс хэрэг хүлээх магадлалтай хэмээн дахин нягталж, хэргийг нарийвчлан шалгахаар болсон юм.
Одоогоор тэрээр тус ангид хоригдож байгаа бөгөөд биеийн байдал муу байгаа гэнэ. Эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтээ холбогдох албаныханд гаргасан ч хүлээж аваагүй аж.
Б.Заяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: