Худалдагч охины толгойг тасдаж алсан, аймшигтай хэрэг Улаанбаатарт гарлаа
Сонгино хайрхан дүүргийн нэгээс дөрөвдүгээр хороонд хамаарах толгойтын нутаг дэвсгэрт ажилгүйдэл, архидалт хавтгайрснаас болж гэмт хэргийн гаралт эрс өссөнийг тус дүүргийн Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтанзул нотлон ярилаа. Баянхошуу, Толгойтын дэлгүүрүүдэд «1000-ын» гэх тодотголтой архинууд хамгийн гүйлгээтэй юм байна. Тэрийг нь ууж согтуурсан хүмүүс санаанд багтамгүй хэрцгий үйлдэл хийх болжээ. Баянхошууны долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах «Ган-Эх» дэлгүүрийн худалдагч эмэгтэйн хоолойг есөн удаа хэрчиж амь насыг нь хохироосон жигшүүрт хэрэг гарчээ. Энэ хэргийг 23 настай Н гэгч үйлдсэн нь тогтоогдоод байна. Хохирогчийн хоолойг ийн олон удаа хэрчин хороож, зэрлэг балмад авирлахдаа түүний толгойг их биеэс нь үндсэнд нь салгасан байна. Энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь ердөө л архи уух, дээрэм хийх зорилготой байжээ.
URL: