Элчин сайд Ц.Сүхбаатар онлайн ярилцлага өгөв
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 11 дүгээр сарын 6-ны өдөр Хятадын “Ардын өдрийн сонин”-ы цахим хуудасны редакцид хүндэт зочноор уригдаж, онлайн ярилцлага хийв.
Онлайн ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар болон Монгол, Хятадын харилцааны өргөн хүрээний асуудлаар ярилцав. Ярилцлагын төгсгөлд Элчин сайд уншигчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж үлдээлээ.
URL: