Т.БАДАМЖУНАЙ САЙД МЭНЭНГИЙН ТАЛЫГ ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР СОЛОНГОСЧУУДАД ЗАРСАН БЭ?
МАН-ын генсек У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид саяхан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагаар тус улсад айлчлаад ирсэн билээ. Хоёр талын ярианы гол сэдэв нам хоорондын хамтын ажиллагааны талаар өрнөсөн боловч Хойд Солонгосын талаас Оюу толгой, Таван толгой мэтийн томоохон уул уурхайн ажилд өөрийн зүгээс ажиллах хүч нийлүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Өнөөгийн байдлаар Хойд Солонгосын аж амьдрал туйлын хүнд байдалд ороод байгааг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Тус улс өнгөрсөн жил ихэнх ургацаа алдаж, ядуурал дээд цэгтээ хүрч хүн амынх нь дийлэнх хэсэг өлсгөлөнд нэрвэгдээд байгаа энэ цаг үед ах, дүү Монголын ард түмнээс тусламжийн гараа сунгахыг хүсч буй нь тэрхүү гуйлтаар илэрчээ. Өөрсдөө ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн байж Хойд Солонгосоос баахан хоолны сав оруулж ирнэ гэдэг юу л бол? Тэгээд ч Өмнөд Солонгос руу зорьж хэдэн арван мянгаараа боолын хөдөлмөр эрхэлж, амь зогоож буй монголчуудын хувьд хужаа, солонгос зэрэг ажилчдыг хямд зардлаар хар бор ажлаа хийлгэх нь илүү ашигтай ч байж мэдэх юм. Наад зах нь Өмнөговийн Оюу толгойд 2000 гаруй хятад ямар ч ажил хийхэд бэлэн асаалттай танк шиг байж байхад ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Дорнодын Мэнэнгийн талд 27000 га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо цагаа тариулахаар өгчээ. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж тэрхүү арга хэмжээнд оролцсон явдал нь түүнийг сонгуулийн өмнө Солонгост хандивын хүлээн авалт хийж байсныхаа хариуг үүгээр төллөө хэмээн хардах хүн олон байсан. Тэгвэл солонгосчуудад Дорнодыг бэлэглэсэн юм уу, эсвэл ихээхэн хэмжээний мөнгөөр зарсан байж мэдэх хүнээр Т.Бадамжунай сайд тодорсон сурагтай.
Тэрбээр Нийслэлийн ерөнхий менежер байх үеэсээ хотын аль өнгөтэй өөдтэй газрыг тухайн үеийн мэр М.Энхболдын хамт зарж үрж газрын бизнесээр гаршсан хэмээн хичнээн ч олон жил хэвлэлүүд бичиж байна даа. Т.Бадамжунайн хувьд Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн газ-рыг ирээдүйд чулуу болгоно гэдгийг хувьчилж авсан хүмүүст нь хэлж, ёстой л нэг гаршсан газрын наймаачин шиг загнасан гэдэг. Тиймээс хотын бүст зарах газар үгүй болмогц Мэнэнгийн талыг зарах мэргэн санаа ийнхүү төрсөн байж мэднэ гэж ард нийт ярих болжээ.
ХУУЛАХЫГ ХОРИГЛОНО FACT.mn
URL: