Харуулд гарч байсан цэрэг өөрийгөө буудав
Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч С.Довчин өчигдөр өглөө харуулынхаа цэг дээр өөрийгөө бууджээ.
Болсон явдлын талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтан, ЗХЖШ-ынхнаас тодруулахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.
Тус аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Увс аймгийн Сагил сумаас 2013 оны нэгдүгээр ээлж буюу тавдугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн С.Довчин гэх байлдагч өөрийгөө буудсан асуудлыг шалгаж байна. Тэрбээр өчигдөр өглөө үүрээр харуулд гарч байхдаа үүрэг гүйцэтгэж байсан цэг дээрээ сургуулийн сумаар өөрийгөө буудаж шархдуулсан. Өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Бие нь сайн байгаа. Зүүн эгэмнийхээ тушаа сумны шархтай” гэв.
Зарим эх сурвалж “Ар гэрийн асуудлаас болж амиа хорлохыг завдсан” гэж буй бол хууль хяналтын байгууллагынхан “Мөрдөн байцаалтын явцад ар гэрийн асуудлаас болсон уу, эсвэл дарга цэргийн таарамжгүй харилцаанаас болсон уу гэдгийг тогтооно” гэлээ.
Н.Мөрөн /gogo.mn/
URL: