Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
Монгол Улсын төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Хөдөлмөрийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараг өргөв.
Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзол хангасан ТЗУГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ренчиндорж, ТЗУГ-ын мэргэжилтэн Ц.Эрдэнэбат, ХЭБХЗГ-ын мэргэжилтэн Ж.Батчимэг, ССБЗГ-ын мэргэжилтэн Д.Батсайхан, ССБЗГ-ын мэргэжилтэн Д.Гантуяа, МБСБХЗГ-ын мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж,тангарагаа өргөн, батламжаа гардлаа.
Хөдөлмөрийн яамны төрийн захиргааны шинэ албан хаагчид, “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараглав.
Ч.Ариунболд
Монцамэ
URL: