МАХН Бага чуулганаа хийнэ
МАХН-ын Бага чуулган энэ сарын 23-24-нд хуралдахаар болжээ. Таван асуудал хэлэлцэх бөгөөд тус тусад нь ажлын хэсэг гаргасан байна.
Тус намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийн зүгээс намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хуралд оролцох эсэхийг ихээхэн сонирхож байгаа. Тэгвэл энэ удаагийн хуралд тэрээр биеэр оролцож чадахгүй бололтой.
Түүний оронд намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хурлыг удирдах сураг байна. Н.Энхбаярын биеийн байдал сайжирч байгаа хэдий ч дахин эмчилгээ хийлгэх шаардлагатайг эмч нарын зүгээс зөвлөсөн гэсэн мэдээлэл байна.
Л.Хэрлэн /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: