Франц улсад сурч ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзав

Франц улсад сурч ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд БНФУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Франц Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Уулзалтанд Гадаад харилцааны сайд Л.Болд Шинэчлэлийн Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого үйл ажиллагааны талаар, ялангуяа хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар баримталж буй чиглэл, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Тэрээр Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг  хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох, гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл, соёлоо сурах, нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний наймаа, хар тамхи болон бусад онц ноцтой гэмт хэргийн золиос болсон иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлээр тодорхой ажлыг тусган хэрэгжүүлж буй талаар дурдлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд иргэдийн сонирхсон асуултанд хариулж харилцан санал солилцов.


URL:

Сэтгэгдэл бичих