Өвчин үүсгэх зарим шалтгаан
Салаатай шаахай:Энэ нь хөлийн уланд тулгуурладаггүй учраас хэвийн байдлыг алдагдуулдаг гэнэ. Ялангуяа хурууны завсраар оруулж өмсдөг шаахай хөлийн өвдөг болон шагайнд өвчин үүсгэдэг.
Зөөврийн компьютер: Яг л гуравдагч хөл шиг таны байнга авч явдаг зөөврийн компьютерүүд гарын үзүүр болон ууц нуруунд өвчин үүсгэдэг.
Үсээ боох: Та үсээ байнга чанга боодог бол энэ нь толгойн өвчнийг үүсгэдэг гэнэ. Хааяа ч гэсэн сул тавьж толгойгоо амрааж байгаарай.
Хурц үнэртэй ус: Хамар цоргисон хурц үнэртэй ус нь будаг, тамхины утаатай адил толгой өвтгөх, дотор тавгүйтүүлэх магадлалтай. Иймээс хурц үнэрээс зайлсхий.
Унтах байрлал: Шөнийн турш гараа дэрэн дороо хийж нэг байрлалаар унтвал дал, нурууны мөчөөр өвддөг. Ер нь нэгэн хэвийн байрлалаар хэвтэхгүй байхыг зөвлөе.
Согтууруулах ундаа: Согтууруулах төрлийн ундаа хэрэглэсний маргааш толгой их өвддөг. Ялангуяа улаан дарс, виски, оргилуун дарсыг хэтрүүлэлгүй хэрэглээрэй.
Суудлын ажил: Хэрвээ та тасалгааны ажилтан бол суух байрлалдаа анхаар. Ихэнх хүн үүнийг мэддэг ч арга хэмжээ авдаггүй. Хамгийн багадаа ажилдаа завсарлага авч суух байрлалаа сольж бай.
URL: