Гаалийн ажилтны хүү хар тамхи зөөвөрлөжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхитай холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Монгол Улсын хилээр хар тамхи гаргах гэж байсан Бадрал гэгчийг шалгаж эхлээд байна. Түүнийг өчигдөр Замын-Үүдээс Улаанбаатарт авчирсан байна. Бадралыгсаатуулахад “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явж байжээ.
Баттай эх сурвалжийн мэдээллээр хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан Бадралын ээж нь Гаалийн ерөнхий газарт томоохон албан тушаал хашдаг Н гэгч юм байна.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11888
URL: