Сирид байлдан дайтаж байгаа гадаадынхныг тэндээс гаргахад Иран Улс туслана
Фото: EPA
Иран Улс Сирид байлдан дайтаж байгаа гадаадын бүх хүчнийг тэндээс гаргахад тус дөхөм үзүүлнэ гэж тус улсын ГХ-ийн сайд Мохаммад Жавад Зариф францын «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Тэрээр Сирид сөрөг хүчний эсрэг засгийн газрын талд байлдаж байгаа ливаны шиит «Хезболлах» хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийг тус улсаас гаргахад нөлөө үзүүлэхэд Иран бэлэн байна уу? гэсэн асуултад тэгж хариулсан байна. Сирид ираны цэргийн зөвлөгчид байгаа.
Түүнээс гадна сайн дураараа ирсэн хүмүүс Ерөнхийлөгч Башар Асадын талд байлдан дайтаж байна. Үүний хамт Саудын Араб Улс, Катараас дэмжлэг авч, сөрөг хүчний талд байлдан дайтаж байгаа гадаадын лалын суннит зэвсэгт этгээдүүдийг гаргасан цагт л ираны хүчин ба ливаны шиитууд Сириэс гарахыг Ираны ГХЯ-ны тэргүүн мэдүүлэв.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: