Ганц дээлт барилдаанч, Ганц морьт уралдаанч

Тусгай салаа-ны Улаан туг Дэндэв буюу жүжигчин Эрдэнэбаярын хувьд өнгөрсөн жил олз омог дүүрэн байсан нь зарим нэгний хувьд цагаахан атаархал төрүүлээд авсан билээ.  Жүжигчин мэргэжлээр төгссөн эгэл нэгэн донжийг олсон дүрээрээ дэлгэцийн баатар болоод зогсохгүй нэгэн цагт дуулаад амжилт олоогүй Ааваа зорино дуу нь хүртэл хөгжмийн сувгуудын хитийг хэдэн сараар нь тэргүүлэх нь тэр. Тиймдээ ч шинэ оны баярын хамгийн ханш өндөр дуучдын болж Дэндэвийг амьдаар нь харах гэсэн олон дараалалд зогсохоос л наахнуур юм болж орхисон.

Манай баатар үнэтэй ганц дуугаараа төвөггүй л хармаагаа түнтийлгээд амжсан гэдэг. Тэгвэл өнгөрсөн гурван сард нээлтээ хийсэн Тусгай салаа 2-той зэрэгцээд манай ганц дуутай Улаан туг хөдөө орон нутгийн тоглолтоор аяны замд гараад байгаа юм байна. Дэлгэцийн баатрыг амьдаар нь харах гэсэн хөдөөгийнхөн тоглолтын зарыг хөл хөөрцөг болон хүлээн авсан юм байх. Харамсалтай нь Дэндэв болон түүний Аав аа зорино дуунаас өөр гоц гойд юмгүй хошин шогийнхон гэх хэсэг шинэ залуу уран бүтээлчдийн тоглолт хөдөөгийн иргэдийг уур бухимдлыг төрүүлээд байгаа ажээ.

Илүү ихийг хүлээж байсан vзэгчид нүглийн нүдийг гурилаар хуурсан ур чадвар муу тоглолтыг үзээд дэмий л толгой сэгсрэн бухимдаж Улаан туг арай ч дээ хэмээн гоморхож суугаа гэнэ. Тэд хамгийн сүүлд Ховдод тоглосон байна.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих