Эрчүүдийн нүүр ч бас тослог, хуурай, холимог арьстай байдаг
Хуурай арьс нь бусад төрлийн арьсыг бодвол цэвэрлэхэд илүү хялбар байдаг ч ийм төрлийн арьс нь цагаан батга ихтэй байдаг.
Хуурай арьстай байгаа нь тухайн хүнд шингэн дутагдсаны нэг илрэл юм. Өдөрт доод тал нь 1-2 литр шингэн зүйл уух хэрэгтэй.
Хуурай арьсыг тослог болгох бас нэгэн хялбар арга бол тэжээлийн тос түрхээд дээр нь өндөгний шар түрхэх юм. Угааснаас 5-6 минутын дараа өндөгний цагааныг тавьж 15 минут байлгана. Дараа нь халуун, хүйтэн бигнүүр гурав, гурван минутын хугацаатайгаар тавьж дахин халуун бигнүүрээр арчиж авна. Энэ маск нь арьсыг цайруулна, толигор болгоно мөн нүүрэн дэх толбыг багасгана. Долоо хоногт 3 удаа тавих нь зохимжтой.
Хэрэв та холимог арьстай бол
Нүүрний зарим хэсэг нь хуурай мөртлөө дух, эрүү, хамар зэрэгт батга гарсан байхыг холимог арьс гэнэ. Холимог арьсыг гэрийн нөхцөлд арчлахдаа батга гарсан хэсгээ мөсөөр арчаад хуурай хэсэгтээ холимог арьсны тусгай тос түрхэх хэрэгтэй. Салицилийн спиртийг батга гарсан хэсэгтээ түрхэн хатааж болно. Мөн холимог арьстай хүн долоо хоногт хоёр удаа орой унтахаасаа өмнө скрабаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй.
Хэрэв та тослог арьстай бол
Нүүрний арьс тослогтох нь хурц хоол их хэрэглэснээс хамааралтай. Тодруулж хэлбэл шоколад, кофе зэрэг нь тос их ялгаруулдаг. Гэрийн нөхцөлд долоо хоногт 3-4 удаа скрабаар нүүрээ угаах хэрэгтэй. Мөн өглөө оройд спиртэн цэвэрлэгчээр байнга цэвэрлэж байвал тослог нь багасна.
URL: