Германы засгийн газар Сноуденд орогнол олгохоос татгалзлаа
Германы улс төр, нийгмийн 50 гаруй зүтгэлтэн Сноуденд орогнол өгөхийг Засгийн газраасаа шаардлаа. Гэвч Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Сейберт 4-нд хэлэхдээ, Америкийн тагнуулын хэргийг задруулагч Едвард Сноуденыг Германд орогнуулахгүй, Атлантын далайг дамнасан харилцаа Германд маш чухал юм гэжээ.
Сейберт Холбооны Засгийн газрын ээлжит хэвэлийн бага хурал дээр хэлэхдээ, Германы засгийн газар энэ байр сууриа өөрчлөхгүй. Канцлер Меркелийн Засгийн газар иргэдийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байгаа боловч Атлантын далайг дамнасан харилцаа нь Германы аюулгүй байдал болон холбоотны ашиг сонирхолд чухал ач холбогдолтой гэжээ.
10-р сарын 30-ны өдөр Германы Засгийн газрын төлөөлөгчид Америкийн талтай утасны яриаг харилцан нууцаар чагнахгүй байх гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээлэлд Германы хэвлэл мэдээллээр гарч байнаа. Үүнд Сейберт хариу өгсөнгүй.
Мөн өдөр Германы дотоод хэргийн яамны төлөөлөгч хэлэхдээ, хэрэв нууцаар чагнасан хэргийг шалгах комисс байгуулбал Москвад Сноуденээс зарим зүйлийг асууж тодруулж магадгүй гэжээ.
/Баатар орчуулав/ CHINA RADIO
URL: