Дяо Юядао арлын асуудлаарх байр суурь өөрчлөгдөөгүй

index2040444Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марие Харф 4-нд Вашингтонд хэлэхдээ, Дяо Юйдао арлын асуудлаарх Америкийн байр суурь өөрчлөгдөөгүй гэжээ.

Саяхан “Уолл-Стрит жорнал”-д нийтлэгдсэн өгүүлэлд , Дяо Юйдао арлын бүрэн эрх Японд харьяалагдана хэмээн Америкийн Засгийн газар хүлээн зөвшөөрөв гэсэн ба Хятад улс тус арлыг эзэмших бүрэн эрхтэй гэж зарласан нь Америк Японы холбоотны харилцааг эрчимжүүлсэн төдийгүй Америк Япон хийгээд зүүн өмнөд Азийн орнууд хоорондын харилцааг ч чангаруулсан юм гэжээ. Энэ мэдээллийн талаар Марие Харф хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Дяо Юйдао арлын асуудлаарх Америкийн байр суурь өөрчлөгдөөгүй гэжээ.

Эцсийн бүлэгт Дяо Юйдао арлын бүрэн эрх хэнд харьяалагдах талаар ямар ч байр суурь илэрхийлэхгүй бөгөөд ил далд ямар ч нөхцөл байдалд, тус улс дээрх байр сууриа баримтална гэж үүнээс өмнө Америк улс олон удаа мэдэгдэж байсан юм.

“Уолл-Стрит жорнал”-ын дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей 4-нд тэмдэглэхдээ, Дяо Юйдао арлын асуудлаарх мөргөлдөөнд Америк төвийн байр суурийг баримталж, аль нэг талд нь орохгүй байх ёстой. Дяо Юйдао арлын бүрэн эрхийн асуудлаар ямар ч байр суурь илэрхийлэхгүй гэж Америкийн засгийн газар олон удаа нотолж байсныг Хятадын тал анхааралдаа авсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодитой, шударга байр суурийг хатуу баримталж, байдлыг намжаан мөргөлдөөнийг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих