Америкийн тагнаж чагнасан гэх дуулиан үргэлжилсээр байна

АНУ-ын “тагнаж чагнасан” гэх дуулиан намжихгүй байна. Индонез, Малайз, Филиппин улсын дараа Өмнөд Солонгос 5-ны өдөр Америкт хандаж, тагнаж чагнасан үйлдлээ тайлбарлахыг шаардлаа. Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн хэлэхдээ, Өмнөд Солонгос энэ асуудалд түгшиж байгаагаа Америкт дипломат шугамаар илэрхийлсэн гэсэн байна.

images055050505050     Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Газар (NSA)-ын тагнаж чагнах гол орнуудад Өмнөд Солонгос багтсаныг NSA-ын баримт бичиг гэрчилсэн бөгөөд Америкийн гадаад бодлого болон тагнах үйл ажиллагааны хувьд Өмнөд Солонгос маш чухал “гол бүс”, тиймээс Америк гадаад дахь байгууллагадаа мэдээлэл цуглуулах тагнуулын онцгой алба байгуулсан гэж “Нью-Йорк таймс” сонин өмнө нь мэдээлжээ.

Ёнхап мэдээний агентлаг мэдээлснээр, Өмнөд Солонгос түгшиж байгаагаа дипломат шугамаар Америкт мэдэгдсэн бөгөөд тодорхой тайлбар хийхийг Америкаас шаардсан гэжээ. Америкийн Үндэсний Аюулгүйн Байдлын Газрын тэмдэглэлд тодорхойлолт өгөхийг Өмнөд Солонгос шаардсаны зэрэгцээ Америк цаашид арга хэмжээ авахдаа Өмнөд Солонгост мэдэгдэхийг хүсэж байна гэж уг албаны хүн хэлжээ.

Америк дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яамыг сэм чагнасан гэх хэргийн талаар Америк байр сууриа илэрхийлж, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг тал бүрээр шалгаж, тагнах үйл ажиллагааг эргэн харах болно гэсэн байна. Гэвч Америкийн энэхүү байр суурь нь сэм чагнасан үйл ажиллагаа оршиж байгааг дам хүлээн зөвшөөрч буй явдал гэж Өмнөд Солонгосын “Чосун илбо” сонинд мэдээллээ.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих