Дамаскийн дэлбэрэлтэд 10 хүн эндэв

f1d1358aca0636b5originalСирийн нийслэл Дамаскийн дүүрэгт 2-ны өдөр дэлбэрэлт болж, наанадаж 10 хүн эндсэн байна.

Сирийн үндэсний телевизийн мэдээлснээр, хэсэг террорист этгээд мөн өдөр Дамаскийн Ябруд сууринд авто машинд тэсрэх бодис угсрах үеэр дэлбэрэлт болж, дор хаяж 10 хүн эндэж, олон хүн шархадсан байна. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас террорист этгээд ч эндэж шархадсан бөгөөд дэлбэрэлтийн ойролцоох дэлгүүр, оршин суугчдын хороолол ч адил бус хэмжээгээр эвдэрч сүйрсэн байна.

Сирийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, засгийн газрын арми мөн өдөр Дамаск болон ойр хавийн дүүрэгт террорист этгээдүүдэд амжилттай цохилт өгч, олон зэвсэгт хүчнийг устгажээ.

\Р\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих