Оросын зэвсгийн экспортын тэн хагас нь Азид ногдож байна
© Коллаж: «Голос России»
Оросын байлдааны техник, зэвсгийн экспортын бараг тэн хагас нь Азид ногдож байна гэж «Рособоронэкспорт» компанийн гадаад харилцааны газрын дарга Виктор Бракунов сэтгүүлчдэд мэдээллээ
Оросын байлдааны техник, зэвсгийн экспортын бараг тэн хагас нь Азид ногдож байна гэж «Рособоронэкспорт» компанийн гадаад харилцааны газрын дарга Виктор Бракунов сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр оросын байлдааны техник, зэвсгийн экспортын бараг тэн хагас нь Зүүн-өмнөд Ази, АНДБН-т ногдож байна. Хэд хэдэн улс зэвсэгт хүчээ буурьтай шинэтгэхээр шийдвэрлсэн учир экспорт өсөн нэмэгдэнэ.
Бракунов 11-р сарын 4-7-нд Бангкокад олон улсын азийн «Defense & Security» батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэсгэлэн ажиллахтай холбогдуулан энэ тухай мэдэгдэв. «Рособоронэкспорт» зэвсэгт хүчний бүх төрлийн зэвсэг техникийг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Бракунов оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Орос улс өрсөлдөөн ширүүн байсан ч «уламжлалт бүс өөр зах зээлийн төлөө тэмцэхэд бэлэн байна» гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Оросын зэвсэг техник «цаг уурын ба байлдааны хэцүү хунд нөхцөлд нэн чухал зорилтыг амжилттай биелүүлж байна» гэж тэрээр онцлов.
Бүгдийг унших: http://mongolian.ruvr.ru/news/2013_11_04/248930176/
URL: