Тасалгааны цэцэг ч тамхины утаанд хорддог

flowerАмьд цэцэг гоё ч амархан гандаж гундах нь таагүй. Цэцэг амьд организм тул таатай орчинг шаарддаг. Цэцэг байгаа тасалгааны хэмийг тогтмол дулаан байвал тааламжтай. Тасалгаан дахь хэмийн хэлбэлзэл , хүчтэй салхи, тоос шороо, нарны хэт хурц туяа цэцгэнд хортой. Нилээд байлгасан минерал ус ч тохиромжтой.
Цэцгийг хугацаанаас нь эрт гандуулахгүйн тулд усанд нь глицерин, хүнсний давс, нашатрын спирт, цагаан цуу (уксус), архи, сахар, нимбэгний хүчил зэргийг хийдэг.
Сарнай, лиш зэрэг цэцгийг зөв арчилбал (15-20) хоног ч болдог. Дашрамд сонирхуулахад, цэцэг эзнийхээ хандлагыг сайн мэдэрдэг. Хэрэв өөрийг нь додомдож, тордоод байвал ургах нь ч амархан. Эсрэгээр бол тасалгааны цэцэг гундах нь ч хялбар.
Мөн цэцэг хэт олон хүн цугларахад, дургүй. Мэдээж олон хүний амьсгаа, тэднээс гарах янз бүрийн энерги юу нь таатай байв гэж. Тамхины утааг цэцэг “тэвчдэггүй”. Энэ нь түүнийг амархан үхэх шалтгаан ч болдог. Эзнийх нь бие муудвал цэцэг ч мөн гандаж, гунихардаг. Тиймээс хэрэв та цэцэг тарихаар шийдсэн бол хариуцлагаа өндөрсгөж, хорт зуршлаасаа салаарай.


URL:

Сэтгэгдэл бичих