Гэр бүлд байх ёстой этгээд зан чанарууд

ger_bulГэр бүлийн амьдралаа яавал сонирхолтой болгох вэ. Тэгвэл сэтгэл зүйчид гэр бүл бүр өөрийн онцгой этгээд зан чанартай байх ёстой гэж үзэж байна. Үүнийг дотор нь удирдагч, нууц зөвлөх, зөвшөөрөгч, хайрыг булаагч хэмээн хуваадаг байна.
Нэг. Удирдагч. Энэ нь нэг ёсны “хөгжлийг хөдөлгөгч” хөшүүрэг юм. Мөнгийг юунд эхэлж зарцуулах, бэлэг авах, шийтгэл оноох зэрэг зохион байгуулагч хүн бусад гишүүдийн ашиг сонирхолыг харгалзан үзэж чухал шийдвэр гаргах ёстой. Удирдагчийн үүрэг роль нь гол төлөв эр хүнд ноогддог. Гэхдээ хэрэв тэрээр үүргээ тааруухан биелүүлдэг бол гэр бүлийн бусад гишүүн үүнийг өөртөө авдаг.
Хоёр. Нууц зөвлөх. Айл гэрт ийм үүргийг ихэвчлэн хадам ээж, гишүүн хаана юу хийж яваа, хэн ярьсан, хэнтэй уулзсан гээд бүгдийг мэдчихдэг. Энэ байдал мэдээж гэр бүлийн гишүүдийн эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Магадгүй үүнээс болоод хадам ээж хүргэнийхээ зөвхөн дутагдлыг олж хардаг байж болно.
Гурав. Зөвшөөрөгч. Гэр бүлд хамгийн түгээмэл роль. Зөвшөөрөгч нь удирдагчид ямагт нийцүүлж, түүний дүрэм журмаар ажилладаг. Материаллаг талаас нөхрөөсөө хамааралтай эхнэр зөвшөөрөгч болдог. Иймд тэрээр аль болох нөхрийнхөө үгнээс зөрөхгүй байх, түүнд тав тухтай орчин бүрдүулэхийг хичээдэг. Зөвшөөрөгч нар гэр бүл, хамт олны эрүүл цөм билээ. Энэ хүмүүс хамгийн хүнд, хэцүү ажлыг нугалдаг.
Дөрөв.Хайрыг булаагч. Энэ бол ямар ч хамт олонд уур амьсгалыг зөөлруулдэг, сэтгэл зүйн тайвшрал авчирдаг хэрэгцээтэй хүн. Тэрээр ямар ч маргаантай асуудлыг хошин шогийн аястай болгон хувиргах чадвартай. Тэр дундыг баримтлагч. Түүнийг бусад нь их хайрладаг. Гэр бүлд энэ үүргийг томоогүй хүүхэд, ах эгч нар эсвэл гэрийн тэжээмэл амьтан хүртэл биелүүлдэг. Хамгийн гол нь хэвшмэл уур амьсгалд шинэ урсгал авчрах, жүжиглэх чадвартай байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих