Монгол бахархалын өдөрт шилдэг 128 бөх зодоглоно

Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил - Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2013 оны 11-р сарын 04-ний өдөр буюу өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх зодоглон уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдана.

         Тус барилдаан хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд өнгөрсөн жил 11-р сарын 13-нд болж улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй 256 бөх зодоглсноос улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих