”Чингис хаан”-ы мэндэлсэн өдрийг тэмдэглэх хөтөлбөр

chingisЭзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж байхаар УИХ хуульчилж, энэ өдрийг Монгол бахархлын өдрөөр зарлан, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Их хааны мэндэлсэн өдөр энэ жил 11 дүгээр сарын 4 буюу өнөөдөр тохиож байгаа юм.

Энэ өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулж ард иргэдийг хүндэтгэл үзүүлэх, зураг авахуулах боломжтой болгохоос гадна бүхий л баярын бүхий л арга хэмжээг телевизүүд шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Түүнчлэн Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд эхлэх бол чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн өргөөнд болох аж.

 Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр

(Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 04-ний даваа гариг)
- 10.00 цагт   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)
- 10.10 цагт   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
- 10.40 цагт     Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)
- 11.40 цагт  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
- 12.30 цагт    Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
- 12.40 цагт     Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
- 12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
- 14.00 цагт    Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)
- 17.40 цагт  Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих