Сноуден түүний илчилсэн баримтууд ашиг тусаа авчирна гэдэгт итгэлтэй байна

Сноуден түүний илчилсэн баримтууд ашиг тусаа авчирна гэдэгт итгэлтэй байна

© Фото: «Голос России»

Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден түүний илчилсэн тусгай албадуудын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллүүд нь нийгэмд ашиг тустай байх бөгөөд хүмүүсийг тагнан чагнах үйл ажиллагаанаас хууль ёсоор эрчимтэй хамгаалахад хүргэнэ.

Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден түүний илчилсэн тусгай албадуудын үйл ажиллагаатай холбоотой баримт мэдээллүүд нь нийгэмд ашиг тустай байх бөгөөд хүмүүсийг тагнан чагнах үйл ажиллагаанаас хууль ёсоор эрчимтэй хамгаалахад хүргэнэ. Ням гаригт  “Шпигель” Сноудены зохиогчийн хоёрдахь материалыг нийтлэсэн .

Таван абзацаас бүрдсэн жижигхэн текстийг “Эрх чөлөөний төлөө тунхаг бичиг” хэмээн нэрлэжээ. ТТГ-ын ажилтан асан 11-р сарын 1-нд Москвад бичсэн бөгөөд дараа өдөр нь германы депутат Ганс-Кристиан Штрёбелетэй уулзсан. “Хүмүүс нийгэмд чухал ач холбогдолтой мэдээллийн асуудлыг дарахын эсрэг тэмцэх ёстой. Үнэнийг хэлсэн хүн гэмт хэрэгтэн биш”

гэж Сноуден тунхаг бичигтээ бичжээ. Сноудены үзэж байгаагаар, эдгээр нь тусгай албаныхны ажлын хяналт болон “улс төрийн бодлогыг тодорхойлох ёсгүй “тагнуулын технологийн өөрчлөлтүүдэд хүргэх ёстой юм.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих