Узбекистаны Ерөнхийлөгч төрсөн охиноо зодож, бас эхнэрийнхээ хамаатануудыг баривчлуулж хорьлоо

karrimoffУзбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов төрсөн охин Гульнарагаа зодож, бас эхнэрийнхээ хамаатанг шоронд суулгаад зогсолгүй олон арван түшмэлийг ажлаас халжээ.
Хамаг хэрэг Узбекистаны Үндэсний аюулгүй байдлыг албаны дарга Рустам Иноятовоос болжээ. Тэр Ерөнхийлөгчдөө төрсөн охиных нь талаар бүх үнэнийг хэлсэн байна.
Гульнара Каримова хүмүүсийг айлган сүрдүүлэх аргаар улсын төсвөөс, мөн Жижиг, дунд бизнесийн сангаас жил бүр 700 сая доллар авдаг ажээ. Энэ мөнгийг Гульнара өөрийн нэрэмжит санд зарцуулдаг гэнэ. Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн охины нэг ч компани, фирм улсад татвар төлдөггүй ажээ.
Ерөнхийлөгч Каримовын тэсвэрийн хүлээс алдрахад төрсөн охиных нь нүцгэн шахуу зураг нэрмээс болсон гэнэ.
Энэ юу ч биш, Гульнара гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө “Миний дүү Лола, ээж Татьяна нар бөө шүтдэг, мөн янз бүрийн үзмэрч, домч хэсдэг” гэжээ.
Энэ бүх яриаг сонссон Ерөнхийлөгч Каримов эхлээд Иноятов руу үнсний сав, гар утсаа шидэж, “Яагаад өмнө нь хэлээгүй юм?” гэх зэргээр баахан чарлаж хашгирч гарчээ. Иноятов “Би танай охиныг өөрөө ухаарах байх гэж бодсон” гэв. Каримов “Би чиний хөлийг тайрч, шууд энэ өрөөнд буудаж ална. Дараа нь чиний үр хүүхдүүд, төрөл саданг бүрмөсөн устгана” гэх зэргээр Үндэсний аюулгүй албаны дарга Иноятовыг сүрдүүлсэн байна.
Ингээд Ерөнхийлөгч 10-р сарын 20-ны орой өргөөндөө шуурхай хурал хийж, Ерөнхий сайд Шавкат Мирзияев, Ерөнхий прокурор Рашид Кадыров, Дотоод хэргийн сайд Б.Баходыр Матлюбов, Сангийн сайд Рустам Азимов, түүний туслах Татьяна Гуськова, бас хэдэн зөвлөхийг дуудсан байна.
Хуралдааны үеэр Ерөнхийлөгч орилж хашгичин бүр Гуськоваг алгадаад авчээ, энэ олон жил дуугүй байлаа гэж тэр. Тэгээд Гульнара Каримовагийн луйврын тухай мэддэг ч дуугүй байсан 18 түшмэлийг нэг цагийн дотор ажлаас халж, баривчилжээ. Тэр бүү хэл Гульнарагийн ойрын хүрээллийнхэн хүртэл толгой дараалан баривчлагдаж, түүний бүх фирм, компаний үйл ажиллагааг шууд зогсоожээ.
Дараа нь Ерөнхийлөгч гэртээ ирж, төрсөн охиноо зодож нүдэж гарсан тул бие хамгаалагчид нь улангассан бух шиг Каримовыг арай гэж салгасан байна. Энэ бүхний дараа Каримов цэцэрлэгтээ ганцаархнаа удаан суужээ. Нэмж өгүүлэхэд, энэ үйл явдлын өмнөхөн Гульнара Каримовагийн дипломат халдашгүй эрхийг цуцалсан юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих