Зартай залилагч шоронгоос гарч ирээд дахин хулгай хийж явна
Эмэгтэйчүүдийг хуурч мэхлэх замаар залилж, эд зүйлсийг нь хулгайлдаг зартай залилагч Ж.Мөнхбат гэгч этгээд нэг жилийн хугацаатай шоронд ял эдэлчихээд өнгөрсөн сарын эхээр суллагджээ. Тэрбээр суллагдсан даруйдаа танил найз нөхөд, хамаатан саднаа залилж, эд зүйлсийг нь хулгай хийгээд явсан тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн жил долоон эмэгтэйг хуурч залилсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс нэг жилийн хорих ял авсан аж. Тэгээд өнгөрсөн сард суллагджээ.
Шоронгоос гарч ирсэн даруйдаа хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сарын 25-нд дунд сургуулийн ангийн найзаа “Хамт караоке оръё” гэж дуудаад наргиж цэнгэсэн юм байна. Улмаар “Өрөөгөө солъё” гэж хэлээд солих зуур найзынхаа гар утас болон цүнхэнд нь байсан 500 мянган төгрөгийг хулгайлаад гараад зугтчихжээ. Хохирогч залуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд цагдаагийн хэлтсээс ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөв.
Түүний дүрс бичлэг караокены камерт бичигдэж үлдсэн бөгөөд доорх бичлэгт орсон костюм зангиа бүхий хар хувцастай залуу нь залилан хийгч Ж.Мөнхбат юм.
wikimon
URL: