Есөн улстай дипломат харилцаа тогтоохыг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

52fcc08120a8e6cf0d1558ee38705098_LЗасгийн газрын 2013 оны  11 дүгээр сарын 2-ны ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн зарим асуудлыг танилцуулахад, Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосноор өнөөдрийн байдлаар дээрх есөн оронтой хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

2013 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймагт гарсан байгалийн аюулт үзэгдэл, хүн, малын гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 17 айлд иж бүрэн гэр олгох зэрэгт зориулан Засгийн газрын нөөц сангаас 965 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ. Хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан гүйцэтгэлийн тайланг 2013 оны IV улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Эрчим хүчний сайд, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих