МАН- ын шинэчлэл буюу бүтэц бүрэлдэхүүн

МАН(4)

MАН-ын шинэ дарга М.Энхболд болон шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ.

Таван өдрийн турш хуралдсан МАН-ын Их, Бага хурлаар хэлэлцсэн асуудал болон шинээр томилогдсон удирдлагуудын талаар танилцууллаа. МАН Их хурал болон Бага хурлын талаархи мэдээллийг өмнө нь бид дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байсан билээ.

МАН өмнө нь 31 Удирдах зөвлөлийн гишүүнтэй байсан бөгөөд энэ удаагийн Их хурлаар УЗ-ийн гишүүдийн тоог 21 болгож, өөрчилсөн. МАН-ын УЗ-ийн гишүүдэд,

  1. Жамъянгийн Мөнхбат /Ерөнхий нарийн бичгийн дарга/
  2. Хүрэлбаатарын Булгантуяа /нарийн бичгийн дарга/
  3. Түдэвхүүгийн Гантулга /нарийн бичгийн дарга/
  4. Нямаагийн Энхболд /нарийн бичгийн дарга/
  5. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /нарийн бичгийн дарга/
  6. Жаргалтулгын Эрдэнэбат /нарийн бичгийн дарга/
  7. Отгонбилэгийн Содбилэг /нарийн бичгийн дарга/
  8. Чимэдийн Хүрэлбаатар /нарийн бичгийн дарга/
  9. Долгорсүрэнгийн Сумьяабазар /нарийн бичгийн дарга/
  10. Цэндийн Нямдорж /удирдах зөвлөлийн гишүүн/
  11. Янгугийн Содбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
  12. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан /удирдах зөвлөлийн гишүүн/
  13. Даваажанцангийн Сарангэрэл /удирдах зөвлөлийн гишүүн/
  14. Алмаликийн Тлейхан /удирдах зөвлөлийн гишүүн/
  15. Дамдины Цогтбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/
  16. Пүрэвдоржийн Анужин /удирдах зөвлөлийн гишүүн/
  17. Санжаагийн Оюунбилэг /удирдах зөвлөлийн гишүүн/
  18. Цэндсүрэнгийн Сандуй /удирдах зөвлөлийн гишүүн/
  19. Дуламсүрэнгийн Оюунхорол /удирдах зөвлөлийн гишүүн/
  20. Намхайн Төмөрхүү /удирдах зөвлөлийн гишүүн/
  21. Баатарын Амарсанаа /удирдах зөвлөлийн гишүүн/

Мөн МАН-ын Хяналтын хорооны гишүүдийг шинэчлэн томилсон байгаа. Тодруулбал,

ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

1 Х. Болдмандал Мэдээлэл харилцаа, шуудан технологийн газрын хэлтсийн дарга асан
2 Н. Баярсайхан ХЕХ-ны гишүүн
3 О. Оюун Нийслэлийн хяналтын хорооны дарга
4 Б. Баттүшиг Нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд дарга асан
5 Н. Цагаанхүү Ёс зүйн хорооны дарга
6 Д. Ариунболд “МОНЦАМЭ” агентлагийн захирал асан
7 Л. Дашмягмаржав ХЕХ-ны гишүүн
8 Л. Дондог ХЕХ-ны дарга
9 Т. Аюурсайхан Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга
10 Б. Очбадрах Намын Эдийн засгийн бодлогын байнгын хорооны дарга
11 Н. Сайнбуян Нийслэлийн Хяналтын хорооны дэд дарга
12 Г. Түвдэндорж “Өндөр баян цогт” ХХК-ийн захирал
13 Л. Бямбасүрэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга асан
14 Т. Батмөнх УИХ дахь намын бүлгийн зөвлөх
15 Б. Гүрсоронзон “Эгэл амьдрал” ТББ-ын тэргүүн

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих