Нураагдсан ТҮЦ-нүүдийн оронд 25,9 сая төгрөгийн ТҮЦ дахин байрлуулах гэнэ

11870_814
Хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлийн зам дагуу байршсан ТҮЦ-нүүдийг нурааж буулгах шийдвэрийг саяхан гаргаж байсан санагдана. Эдгээр ТҮЦ-ээр амьдралаа залгуулж байсан иргэд ч Э.Бат-Үүлийн уг шийдвэрийн эсрэг ихээхэн зарга үүсгэж, гомдоллож байсан ч дарга нар байр сууриндаа хатуу зогссоор байсан. Гэтэл саяхны өдрөөс эдгээр ТҮЦ-нүүдийн оронд 25,9 сая төгрөгийн үнэтэй, арай өнгө үзэмж сайтай ТҮЦ-нүүд дахин байрлуулах нь гэсэн шум сонсогдож эхэллээ.

 

Энэхүү ТҮЦ-нүүдийг “ЧИП” гэх нэртэй компани оруулж ирэх нь гэсэн яриа ч гарсан. Ямартай ч одоогийн байдлаар хотын удирдлагын зүгээс байр сууриа илэрхийлээгүй бөгөөд мэргэжилтнүүд нь тийм асуудал байхгүй гэсэн хариултыг өгч байгаа аж.
Үнэхээр хотын өнгө үзэмжийг гутааж байна гэсэн шалтгаанаар ТҮЦ-нүүдийг нурааж, оронд нь дахин шинэ ТҮЦ байрших юм бол хотын удирдлагууд жирийн ардаасаа бяцхан бизнесийг нь булааж байна гэсэн үг. Ер нь сүүлийн үед төр нь ардынхаа бизнес, хоолыг булааж идэх арга нарийсч, сонирхол нь ихэдсэн муу тал харагдах болсон. Үүний жишгээр Э.Бат-Үүл жирийн иргэдийнхээ хоолыг арай булаагаагүй байлгүй дээ.


URL:

Сэтгэгдэл бичих