Монголд террорист үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш биз

11872_902
Монголд террорист үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш биз гэж бодогдохуйц хачирхалтай явдалууд ар араасаа болсоор байна.
Өнгөрсөн сард л гэхэд Төрийн өмчийн хорооны дарга Цогтбаатарын сууж явсан машин БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө гэнэт шатсан хэрэг гарсан бол уржигдар ОХУ-ын Элчин сайдын яамны гадна байсан суудлын автомашин мөн л шатсан хачирхалтай хэрэг гарлаа.
Яагаад заавал Элчин сайдын яамны гадаа зогсож байсан суудлын авто машинууд санаандгүй, нууцлаг байдлаар шатаж байна вэ. Ганцхан сарын дотор хоёр ч ийм явдал тохиосон нь гадны санаатай нөлөөгөөр ийм явдал болоод байна уу гэсэн хардалтыг бататгаж байгаа юм. Монголд үнэхээр террорист халдлага, сануулга газар аваад байгаа юм биш биз, та минь ээ.

МОНГОЛКОММЕНТ


URL:

Сэтгэгдэл бичих