АНУ, бусад улсыг тагнах явдал дэндүү дэгсджээ гэж Керри хүлээн зөвшөөрчээ
Фото: EPA
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри анх удаагаа АНУ-ын тагнуулын албаны бусад улсуудын талаар мэдээ цуглуулах байдал заримдаа байж болшгүй зүйл байсныг хүлээн зөвшөөрчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри анх удаагаа АНУ-ын тагнуулын албаны бусад улсуудын талаар мэдээ цуглуулах байдал заримдаа байж болшгүй зүйл байсныг хүлээн зөвшөөрчээ.
«Зарим нэгэн тохиолдолд, өөрсдийн үйлдэлд тэд дэндүү хэрээс хэтэрсэнтэй би санал нэгтэй байна. Ийм байдал цаашид давтагдахгүй гэдэгт бид итгэлтэй байх ёстой» гэж Төрийн нарийн бичгийн дарга британий ажил нэгт нөхөр Уильям Хейгтэй видео бага хурал явуулах үед хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Керри тагнуулын албаны терроризмын эсрэг тэмцэх шаардлагатай үйл ажиллагааг зөвтгөжээ. Түүний хэлснээр энэ үйл явцад хэдийгээр АНУ «бүх шаардлагатай мэдээллийг цуглуулахыг» хичээж, «зарим тохиолдолд энэ нь байж болшгүй хэмжээгээр хэтэрсэн» ч буруугүй хүмүүсээс хэн ч хохироогүй билээ.
АНУ-ын ерөнхийлөгч тагнуулын албаны бодит ажлыг «илрүүлж, дахин авч үзэх замаар хэн ч мэхлэгдэхгүй байхыг» Керри батлан илэрхийлжээ. ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены ХМХ-дэд дамжуулсан нууц мэдээллүүд АНУ-ын бусад түнш орнуудтай харьцах харилцаанд сөргөөр нөлөөлснийг өмнө нь АНУ-ын төрийн ордон хүлээн зөвшөөрсөн юм.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: