З.Алтай нам байгуулна
УИХ-ын экс гишүүн, өдгөө Швед улсад элчин сайд аар ажиллаж буй З.Алтай эх орноосоо хол байгаа ч Эх орны төлөө гэх цоо шинэ нам байгуулах мөрөөдлөөр жигүүрлэж яваа сурагтай.
2008-2012 оны УИХ-д бие даагч ганц гишүүн байсан нь тэр. Тухайн үед МАНАН-г шүүмжилж, цөөнхтэй дуу хоолойгоо нэгтгэж, ИЗНН-ын байр суурийг дэмжиж байв. Мөн цөөнх байхын зовлонг илүүтэй амсч, асуудал шийдвэрлүүлж чадахгүй хоцордогоо байнга ярьж ирсэн нэгэн.
Энэ бүхний эцэст тэрээр 2012 оны сонгуульд нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байсан бол тун удалгүй Швед улс руу элчин сайдаар томилогдсон. Алс байгаа хэдий ч тэрээр Монголын улс төрд идэвхтэй оролцож, мэдээлэлд тун ойр байгаа бололтой. “Улс төрийн том хүчнүүд уруугаа явж байгаад дүгнэлт хийж 2016 оноос өмнө шинэ нам байгуулвал орон зай бий” хэмээн ярьсныг ойрын эх сурвалжууд нь хэллээ.
Л.Хэрлэн /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: