Т.Энхболдсодонгийн “Чоно” хуулийнхантай нуугдаж тоглоод байна уу?
Монголын топ 100 баяны жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө эрэмбэлэгддэг Т.Энхболдсодон гэх эрхмийгАвлигатай тэмцэх газраасбаривчлан,Төв аймгийн Цагдан хорих ангид саатуулан шалгаж эхлээд хагас сар шахам болох гэж байна.
Түүнийгэрх чөлөөтэй болж, БНСУ-ыг зорилоо гэх мэдээлэл гараад байсан ч, хуулийн байгууллагын эх сурвалж үүнийг няцаасан мэдээллийг өгч байгаа юм. Харин Т.Энхболдсодон суллагдсан гэх мэдээллийг зориуд гаргаж байгаа эх сурвалж нь түүний “Чоно” групп гэх мэдээлэл байна.
Эрхэм Ерөнхийлөгч нь баривчлагдсан гэх мэдээллийг эрс няцааж байсан Чоно группд хуулийнхантай нуугдаж сонирхол байгаа бололтой гэх зүйлийг хэлэгсэд ч байна. Үйл ажиллагаанд нь но-той асуудал байгаа болоод үндэслэлийн дагуу шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж буй юм.
Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасангэх үндэслэлээр сэжиглэн,хорьж шалгаж байгаа нь бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтынбайгууллагаас шалгаж байгаа явдлыг нэгээр нэмэгдүүлсний сацуу түүний бизнесийн эрх ашгийн асуудал хууль зөрчсөн, мөн улстөртэй ямар нэг хэмжээгээр холбогджээ гэж харахад холдсон болохгүйг ч бас илтгээд байгаа.
Түүний бизнес нь өнгөрсөн жилүүдэд ихэд цэцэглэн хөгжсөний цаана МАН-ын “Хотын бүлэглэл”-ийн дэм ихээр байсан гэх мэдээлэл дуулдаад багагүй хугацаа өнгөрч буй. Т.Энхболдсодон ньхуд болох Т.Бадамжунайгаар дамжуулан Н.Энхбаяр, Сү.Батболд нартай ойртсон гэгддэг.
Тэгснээр олон ч том ажлын ард гарсны нэг нь төв талбайн урдхан талд орших сэлмэн гэх тодотголтой “Blue sky” цамхаг юм.
ӨдгөөТ.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь Н.Энхбаяртай хамтран босгосон“Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж буй. Энэ барилгын захиалагч эзэн нь Т.Энхболдсодонг гэдэг ч, өдгөө МИАТ-ийн луйврын хэргээр ял эдэлж байгаа Б.Эрдэнэбилэг сэлмэн барилгын газрын ашиглалтын эрхийг анх авсан юм билээ. Харин тэрээр энэ газраа Н.Энхбаярт өгч, шанд ньМИАТ компанийн захирлын суудалд суусан гэгддэг. Ер нь Б.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан энэ газар анхнаасаа хууль бусаар очсон аж.
2000 онд “МПХ” компани “Blue sky” цамхгийн газрыг ямар ч шалгаруулалтгүйгээр өөрийн болгожээ. Харин хоёр жилийн дараа Д.Батхуяг захиралтай “Мон Кос” компанид 2600 м.квадрат газраа шилжүүлсэн бөгөөд“Мон Кос” компани үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаанд ашиглаж байгаад Т.Энхболдсодон захиралтай “Чоно”группт шилжүүлсэн байдаг.
Тэр бол 2006 он юм.Тэгвэл МИАТ-ийн луйврын хэрэгтнүүдийн нэг Б.Эрдэнэбилэг нь 2006-2008 онуудад МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан байгаа. Тэгэхээр “Blue sky” цамхагийн газрыг Н.Энхбаярт өгснийхөө шанд ийнхүү албан тушаалд суусан цаг хугацаа нь таарч байгаа юм.
Тэгвэл Н.Энхбаярын мэдэлд очсон газар дээр боссон барилгынхөрөнгө оруулагч нь түүний дүү Н.Энхтуяа гэх бөгөөд 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл бий.
Хожим нь Н.Энхтуяаг АТГ, ТЕГ хамтран шалгах үед энэ барилгатай холбоотой асуудал яригдаж байсан юм. Мөн энэ барилгатай холбоотой бас нэг мэдээлэл бол Солонгосын иргэн Ким Пан Жак гэгч хөрөнгө оруулсан гэх бөгөөд залилангийн хэрэг үйлдчихээд алга болчихсон учраастүүнийг интерполоор эрэн сурвалжилсан байдаг.
Бас энэ барилгын газрын зөвшөөрөл, барилгын чанарт ихээхэн асуудал байгаа талаар, багахан хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэж дийлэхгүй талаар яригдаж ирсэн ч Чоно групп харагдах байдал дээр эзэн суугаад өнөөдрийг хүрсэн билээ
Түүний бизнесийн эх үндсийг авч үзвэлзах зээлийн нийгэмд шилжсэний дараа ерээд оны эхээр бизнест хөл тавьсан нөхдүүдийн нэг. Ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эд болон хаягдал төмөр экспортлон; хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн цахилгаан бараа, комьпютер импортлож; засвар үйлчилгээ эрхлэн бизнесийн гараагаа эхлүүлсэн түүний компани өдгөөхөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагааявуулж байгаа.
Харин арван оноос группын зохион байгуулалтад орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байгаа аж.
“Мишээл экспо”, “Торго салон”, “Tse pub”,“Strings” шөнийн клуб, “White house” зочид буудал зэрэг олонд танигдсан олон ч газар түүний мэдлийнх.
Тэгэхдээ Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэгТ.Энхболдсодонгийн групп нь улсад төлдөг татварын хэмжээгээрээ топ 50 компанийн жагсаалтад багтддаггүй юм билээ.
Д.Баяр
Эх сурвалж: Bataar.mn
URL: