Манай загварийнхан дундаас бас нэгэн сайхан хосууд мэндэллээ
Сүүлийн үед манай загварын ертөнцийнхөн хоорондоо хайрын романс үүсгэж гэр бүл болох болсон. Загвар өмсөгч Төгс болон Эрдэнэцогт нарыг загварийн хамгийн сайхан хосууд хэмээдэг. Тэгвэл дахин загварийнхан дундаас сайхан хосууд мэндэлжээ. “Эра” төвийн загвар өмсөгч, багш Гоомарал болон Золжаргал нар юм. Гоомаралийн хувьд “New face” уралдааны шилдэг модель бөгөөд, бүжгийн спортоор хичээллэдэг гэж байгаа. Харин Золжаргалын хувьд мөн л тус наадмын эрэгтэй шилдэг моделийн эзэн гэнэ шүү. Ямартай ч хосууддаа аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: