МАН сэхээтнүүдээс зайгаа барьж эхэллээ

 527-1355447876kiwi-middle   Өнгөрсөн нийгэмд “Сэхээтний төөрөгдөл” гэсэн домог гарч олон мянган сэхээтнүүд, сэтгэгчидээ хэлмэгдүүлсэн.
Тэгвэл ардчилсан нээлттэй нийгэмд сэхээтнүүдийг дэмжих хандлага түгээмэл болсон. Аль ч улсад ийм хандлага түгээмэл байдаг. Тэгвэл Монголын хамгийн олон гишүүнтэй нам болох МАН-ын шинэ удирдлага сэхээтнүүдийг дэмжихгүй байж болох талаар цуурхал нийгэмд түгж байна. Учир нь МАН-ын дарга болсон М.Энхболд нилээд хэд хоногийн өмнө “гадаад хэлээ боловсрол гэж андуурсан, элдэв хэв маягаа соёл гэж ойлгосон харьжсан хүмүүсийг мэдлэг боловсролтой элит гэж бодож болохгүй юм байна лээ” гэсэн яриа өгсөн нь ийм цуурхал тарах эх үндэс болжээ.
Түүнээс гадна МАН-ын ажлаа өгсөн дарга Ө.Энхтүвшин хүртэл улс төрийн илтгэлдээ “ромбо диплом болсон хүмүүс” гэсэн зүйлсийг ярьсан байна.

МАН-ын сүүлийн хоёр даргын энэ мэт үгсээс сэхээтнүүд МАН-аас дайжиж мэдэхээр байна. Мөн МАН-ын шинээр байгуулагдсан Бага хуралд гадаадад сургууль төгссөн, хэл ус сайтай залуусыг хавчин гадуурхаж оруулаагүй нь үүний эхлэл гэж үзэх хүмүүс байна.

ман  Үүний зэрэгцээ гадаадад байгаа МАН-ын гишүүдийн холбооны тэргүүн, “Шинэ Хүч” хөдөлгөөнийг үндэслэгч, Норвегийн Амьдралын Шинжлэх Ухааны Их Cургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хөгжлийн бодлого судлаач М.Найданхүүг их хуралдаа оруулсан мөртлөө гадуурхсан гэх мэт утгатай үгсийг цахим ертөнцөөр бичиж эхэлжээ.
Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол МАН нэг хэсэгтээ хэл устай, мэдлэг боловсролтой, олон дээд сургууль төгссөн хүмүүсээс зайгаа барихаар шийдсэн бололтой.

МАН-ын дарга М.Энхболд гадаад хэлийг боловсрол биш гэж үздэгийг дээрх ярианаас нь анзаарч болно. Тэгвэл гадаадад их, дээд сургууль төгссөн олон мянган залуусыг МАН-ынхан боловсролгүй л гэж хэлэх гээд байх шиг. Тэгсэн мөртлөө М.Энхболд даргын хүүхдүүд бүгдээрээ л гадаадад сурч, хэлтэй болж, боловсрол эзэмшсэн нь гайхал төрүүлнэ. Ийм байж хэлийг боловсрол биш гэж тодорхойлж байгаа МАН-ын дарга М.Энхболд дараагийн сонгуульд сэхээтнүүдийн болоод залуучууд, гадаадад байгаа иргэдийн дэмжлэгийг авна гэдэг ихээхэн эргэлзээ төрүүлж эхлэв.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих