“MАКС” сүлжээ дэлгүүрийнхээн … хөгцөрч муудсан бараагаа шалга
Сүүлийн үед сүлжээ дэлгүүрүүдийн ноотой үйлдэл ар араасаа хөвөрсөөр байгаа билээ. Сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн лангуун дээрх үнээсээ зөрүүтэй байгаа болохыг саяхан ШӨХТГ-аас хийсэн шалтгалтаар илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан.
Үнийн зөрүүнээс гадна бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн үйлдэл байнга л гарах болсон. Муудаж ногоорсон хиам зарсан гэх мэтээр олон үйлдэл гарсан ч дөжирсөн сүлжээ дэлгүүрүүд үүнд төдийлөн санаа зовоо больсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Манайдаа л томдоо орох Номин, Миний дэлгүүр, Макс гээд бүх л дэлгүүрүүдэд энэ дутагдал гардаг. Хэвлэл мэдээллээр тэдний дутагдалыг мэдээлсэн ч эдгээр компани аж ахуй нэгжүүд гаргасан алдаагаа засах нь тун ховор.
Энэ мэт дутагдалын хамгийн ойрын жишээ болгон нэгэн хэрэглэгчийн ирүүлсэн гомдолыг нийтэлж байна. 10 -р сарын 30-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг буюу олны хэлж заншсанаар 32-ын тойргийн Макс сүлжээ дэлгүүрийн салбараас нэгэн худалдан авагч “Binch” хэмээх нэртэй амттан худалдан авчээ. Харин үүнийгээ задлан идэх гэтэл муудаж хөгцөрсөн бүтээгдэхүүн гарч ирсэн байна.
Энэ мэтээр хэрэглэгчээ хохироон ажиллаж буй дэлгүүрүүд нэг биш удаа дараагийн үйлдэлээр бусдыг хохироосоор байхад зохих албанууд торгох арга хэмжээнээс өөр дорвитой арга хэмжээ авдаггүй. Хэрэглэгч нарынхаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй дэлгүүрүүд эсрэгээрээ бусдыг хордуулах ажилд гар биед ороод байвал үйл ажиллагааг нь хааж, хатуу арга хэмжээ аваасай. Сүлжээ дэлгүүрүүдийн даварсан үйлдэл хэрээс хэтрээд тэдэнд зөөлөн хандаад эрхийг нь дэндүүлээд байгаа юм биш байгаа холбогдох албаны дарга нараа
Эх сурвалж: dorgio.mn
URL: