PEPSI ундаанаас юу гарав!!!

PEPSI ундаанаас юу гарав!!!
PEPSI ундааг мэдэхгүй, мөн хэрэглэдэггүй хүн ховор бизээ. Дэлхийд алдартай тус брэндийг “Жи Эн Бевережис” ХХК Монголд үйлдвэрлэдэг. Гэвч манай оронд хүнсний аюулгүй байдал хурцаар хөндөгддөг асуудлын нэг. Сүүлийн үед манайдаа хүнсний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч зарим компаниудын бараа бүтээгдэхүүнээс хүний эрүүл мэндэд хортой зүйлс ихээр илрэх болсон. Жишээ нь tiger-ийн үйлдвэр дээр жоомнууд ил тод гүйж байгаа бичлэг цацагдаж олон хүмүүсийн сэжиг, зэвүүцлийг төрүүлээд байсан.
Гэтэл саяхан манай сайтын редакцид PEPSI ундаанаас тосорхог хар өнгөтэй зүйл илэрсэн тухай баримт нэгэн хэрэглэгч авчирсан юм. Түүнийг нэгэн дэлгүүрээс PEPSI аваад уух үед нь тосорхог амттай, бөөрөнхий зүйл ам руу нь орсон бөгөөд ундааны тагийг шалгахад тус зүйл нь наалдсан байхыг үзжээ. Иймд тэрээр бусдад сэрэмжлүүлэх үүднээс манай сайтад хандсан аж. Энэ мэт асуудалыг Мэргэжлийн хяналтынхан ч анхаарлдаа авах хэрэгтэй байгаа юм. Ингээд уг ундаанаас ямархуу зүйл илэрснийг доорх бичлэг болон зурагнаас үзнэ үү.

001s003s 002s

 

Эх сурвалж: www.bolod.mn

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих