“Стандарт групп” ХХК Туул голд их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоов
МХЕГ-аас иргэд болон албан байгууллагаас ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дагуу Туул
голын хойд эрэг голын сав газарт шалгалт хийсэн талаараа өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг шалгалтыг өнгөрөгч сарын 5-ны өдөр хийсэн аж. Шалгалтаар “Стандарт групп” ХХК-ийн орон сууцны хороолол барихаар төлөвлөгдсөн газар болох Маршлын гүүрнээс Зайсангийн гүүр хоорондох бурагсан шугуй ой бүхий талбайг шалгажээ. Тус компани нь нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид нэвтрэн орсон болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
Урьд нь МХЕГ-аас 2010 онд НМХГ-тай хамтран Туул голын дагуу хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар голын ай сав дагуу газар эзэмшсэн 312 албан байгууллагыг шалгахад 147 нь ямар ч зөвшөөрөлгүй байсан аж. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын сав дагууд газар эзэмшсэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалжээ.
Гэвч энэ шийдвэрт “Стандарт групп” ХХК-ийн эрхийн асуудал ороогүй аж. Учир нь аж ахуйн нэгжийн өмчтэй холбоотой байсан тул шат дараалсан арга хэмжээ авхаар төлөвлөж байсан байна. Тус компани нь 2004 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “Газар Эко” ХХК-иар тухайн газарт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр хийлгэжээ. Түүнчлэн ус компанид мөн ондоо Нийслэлийн Засаг дарын захирамжаар Туул голын хойд талд байршуулан орон сууцны хорооллын зориулалтаар 15.6 га газар олгосон байна.
Улмаар Нийслэлийн Засаг дарга 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар 23.2 га болгон нэмэгдүүлж шинээр орон сууцны иж бүрэн хороолол барих зориулалтаар газар олгож 0066303 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар дээрх захирамжийг үндэслэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж нийслэлийн Ерөнхий архитектор Ш.Нацагдорж баталж, холбогдох техникийн нөхцөл бүгд олгогдсон аж. Тус компанийн ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Захирагчийн ажлийн албаны дарга Ч.Бат томилогдсон байна.
Харин “Стандарт групп” ХХК-д орон сууцны хороолол барих зориулалтаар газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2004, 2010 оны захирамжууд нь ойн тухай хууль, усны тухай хуулийг онц ноцтой зөрчсөн байсан гэж МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг онцолж байсан юм. Тэрбээр “Уг компани нь үйл ажиллагаагаа эхлэх зорилгоор ойр орчмын бургасыг тайрч заримыг нь шатаасан байсан.
Хохирлын хэмжээг тодорхой гаргах болно. Мөн “Стандарт гурупп” ХХК-нийн үйл ажиллагаа нь хуулиудыг зөрчсөн мөн Туул голын урсацын хэмжээ багасхад шууд нөлөөлөх, барилгын хог хаягдал ихээхэн тархаж, голын сав газрын ургамал устах хор уршигтай. Мөн одоогоор их хэмжээний хохирол учруулж эхлээд байгаа тул МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаас арга хэмжээ авч тус компанийн газар эзэмших асуудлыг Шүүхийн журмаар шийдвэрлүүлэх болно” гэлээ.
URL: