Хүүхдүүдийн ”мангаа” Леди Гага

Их Британийн хүүхдүүд хамгийн аймшигт төрхтэй алдартнаар Америкийн дуучин Леди Гага-г нэрлэжээ. Британийн судлаачид Хэллоуины баярын өмнөхөн дунд сургуулийн сурагчдын дунд хамгийн аймшигт төрхтэй адартанг тодруулах судалгаа явуулан, үр дүнг нь “Daily Star” сонинд нийтэлжээ.

Хачирхалтай нь хүн айлгамаар эвгүй байдлаар нүүрээ будаж, хачин жигтэй хувцас өмсдөг Америкийн рок дуучин Мэрилин Мэнсон бус эдгээд өвөрмөц байдлаараа алдартай Леди Гага хамгийн аймшигтайгаар тодорсон байх юм.

Харин хүүхдүүдэд таагүй алдартнуудын жагсаалтын хоёрдугаарт “The X Factor” теле шоуны шүүгч 54 настай Саймон Коуэлл жагссан байна. Гуравдугаарт Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон сонгогдсон байна. Мөн “Disney гүнж” гэгддэг байсан нэрт дуучин Майли Сайрус, хөлбөмбөгчин Уэйн Руни, Луис Суарес, Америкийн поп од Ники Минаж нар эхний аравт жагссан байна.

Ц.МӨНХ


URL:

Сэтгэгдэл бичих