УБЦТС компани иргэдээс хууль бусаар мөнгө авдаг байсныг тогтоожээ

УБЦТС ХХК өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдээс хууль бусаар ихээхэн хэмжээний мөнгө авч байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоогоод байна.

Тодруулбал, тус компани иргэдэд 386 төрлийн төлбөрт үйлчилгээ үзүүлж, жилд тэрбум гаруй төгрөгийн ашиг олдог байжээ. Иймд тус компанийн хууль бус үйлдлийг ойрын хугацаанд таслан зогсоож, олон нийтэд зарлахаар болжээ. Дашрамд дуулгахад тус компани жил бүр алдагдалтай ажиллах байна хэмээн эрчим хүчний үнэ нэмэх санал гаргадаг билээ.

М.БАТ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих