Ухаалаг гар утас эзнийхээ амийг аварчээ

ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Флорида муж улсын шатахуун түгээх станцын ажилтныг ухаалаг гар утас нь аварчээ.

Ухаалаг гар утас эзнийхээ амийг аварчээ

Ажилтан буудуулсан боловч энгэрийн халаасанд байсан гар утас сумыг хаасан байна.
Винтер Гарден хотын шатахуун түгээх станцад зэвсэгт этгээд орж, хоёр ажилтнаас сейфээ онгойлгохыг шаарджээ.
Тэд онгойлгож чадахгүй байсан учир дээрэмчин буудан, зугатаасан гэнэ.
Ажилтан утсаа харах хүртлээ буудуулсан гэдгээ мэдээгүй аж. Тэрбээр огт шархдаагүй байна.
Цагдаа нарын авсан гэрэл зургаас утасны дэлгэцэн дээр сумны нүх байгааг харж болох аж. Сум нэвтэрдэггүй ухаалаг гар утас эзнийхээ амийг аварлаа гэж тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих