Отроор Булган, Архангай, Төв аймагт 123,8 мянган толгой мал өвөлжинө

fd_500x5002013-2014 онд 106 багт 16,5 мянган малчин өрхийн 3,5 сая орчим мал  өвөлжиж, хаваржих бөгөөд үүнээс отроор Булган, Архангай, Төв аймгийн нутагт 260 өрхийн 123,8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 1010 өрхийн 193,7 мянган толгой мал өвөлжихөөр болсон байна.

Зарим сумдын  бэлчээрийн даац багтаамжаас шалтгаалан зэргэлдээ аймгийн нутагт отроор өвөлжих малын асуудлыг зохицуулах зорилгоор ҮХААЯ-ны отрын бүс нутгийн захиргаатай хамтран 10 дугаар сарын 05-нд Булган аймгийн Рашаант суманд Булган, Төв, Дундговь, Өвөрхангай аймгуудын удирдлагууд оролцсон уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр аймаг дундын отрын бүс нутаг Чилэнгийн бүсэд 24,4 хувь, Хөх дэлийн бүс нутагт 20 хувийн квот авч,  Бүрд, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Өлзийт сумаас 16,0 мянга гаруй мал отроор оруулж өвөлжүүлэхээр гэрээ хэлцэл хийлээ.
Энэ онд аймгийн хэмжээгээр 36,0 мянган тн хадлан, 6,8 мянган тн гар тэжээл бэлтгэх даалгавартай байсан. Одоогийн байдлаар  аймгийн хэмжээнд 33,3 мянган тн хадлан, 4,8 мянган тн гар тэжээл, 4328 орчим тн ногоон тэжээл бэлтгэсэн мэдээтэй байгаа юм. Цаашид 11 сар дуустал бололцоотой газруудаас тэжээл худалдан авах, өвлийн мал нядалгааны үеэр амьтны гаралтай тэжээл бэлтгэх ажлыг  эрчимтэй зохион байгуулахаар  ажиллаж байна.

Аймгийн хэмжээгээр мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 85,6 хувьтай буюу 2013-2014 оны бэлтгэлийг хангасан үнэлгээтэй байна.

Өвөрхангай аймаг Б.Батчимэг montsame


URL:

Сэтгэгдэл бичих