Орон нутгийн замд гарч буй ослын тоо нэмэгджээ
Өчигдөр шөнийн 21 цагт Төв аймгийн Баянчандмань сумаас Улаанбаатар хот хүрэх замд 05-07 УНС улсын дугаартай гранд марк хоёр загварын авто машин осолдов.
Тус осол нь жолооч гэрлээ шилжүүлээгүй улмаас гэрэлд гялбан зам дээр байсан үхэр дайрч, автомашинд зорчиж явсан нэг хүн гэмтжээ. Сүүлийн үед жолоочийн хариуцлагагүйгээс үүдэн гарах автомашины осол нэмэгдсэн бөгөөд хүйтний улирал эхэлж зам хальтиргаатай болсон тул иргэд орон нутгийн замд явахдаа замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг Замын Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд ахлагч О.Төгс-очир сэрэмжлүүлэв.
Б.Гантуяа montsame
URL: